Өргөн Монголын хатан
Өнөр бүлийн ээж
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Гэрээ гийгүүлэх саран гоо
Гэрэл цацруулах үзэсгэлэн гоо
Ээж аавын гүнж
Энхрий аальтай бүсгүй
Эрхэмсэг тансаг хатан
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Сайхан баярлаарай!
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай..
(Эх сурвалж: YIM)
...
Xааяа би өөрийгөө тэнэг гэж бодды,
Xувь төөрөг гээчийг өөрчлөнө гэж гүрийдэгий
Явуулын аальгүй салxи шиг xаа сайгүй тэнэчээд
Яаxаа мэдэxгүй xаа нэгтээ гэеүрч сууx гэж төрсийм чинь
Гашуун л биздээ нулимс , урсгаxгүй байвал барав
Ганцаардал гуниг хоёр нэг дорoo амьдардым чинь
Сэвтээ л биздээ сэтгэл, эмтрэxгүй байвал барав
Сэxүүн яваxын амтыг мэдэxгүй өнгөрсөн биш ямар
Эзэмд гэж сэтгэл байдгий
Эдэл гэж бие маxбодь оршды
Үнс гэж уруул заяасым xойно
Үxсэнээ xарамлаxы зүрx ч бас булгилдагий
Уйлж дуулж сөxөрч явлаа ч би
Өнгөө алдаxгүй ээ ямартай ч чиний өмнө!
Өтлөнө л биз дээ энэ бие, жамаас xойш
Өөртэй чинь зэр...
Хав харанхуйн дунд би бүдчинэ
Хачин олон өнгийн солонго толгой дээр туяарна
Хайж явна чам руу хүрэх гарцыг
Харин итгэл мөрөөдөл алга зүрхэнд
Хав дарж нуусан зүрхний чинь тэр мухрыг
Халхалж далдалсан өргөст төмөр хашааг
Гаталж хүрэхийг хүсэн бидэрнэ
Галзуурмаар нь чи хэтэрхий хол, улам холдох мэт...
Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла
Хамаагүй хард, гомдоод уйл
Архины мухлагт ороод гар
Залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад үз
Аяа тэр чиний Yзэсгэлэнт боол чинь байг
Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зөрж өнгөрөх олон өдрү...
Жиндүүхэн эхэлж
Гэгээ үзэн баясдаг
Гэрэлт өглөө-хавар
Халуунаар ээж
Нар үзэн гялбадаг
Найртай өдөр-зун
Зөөлөн үлээх
Салхи үзэн сэвэлзэх
Шаргалхан үдэш-намар
Хайрам хүйтэн
Хаялах цас мэт одод
Харанхуй шөнө-өвөл.
Өдөр бүхэн
Өвлөөр эхэлж
Өглөө болоход
Хавар ирнэ
Өдөр харин
Зун болж
Үдэш залгаад
Намар үргэлжилнэ.
Цас хайлж
Бороо болно.
Цагаан өнгө
Ногоон болно.
Цасны өмнө
Бороо арилна.
Цагааны өмнө
Ногоон байсан....
Үргэлж уурлаж байдаг
Урьд би зовлонт хүн байсан байх
Үргэлж аргадаж байдаг
Урьд чи гэмшсэн нэгэн байсан байх.
Үргэлж эрхэлж байдаг
Урьд би бяцхан гөлөг байсан байх.
Үргэлж халамжилж байдаг
Урьд чи эцэг минь байсан байх.
Үргэлж голж байдаг
Урьд би сайхан хүүхэн байсан байх
Үргэлж магтаж байдаг
Урьд чи хайрын шүлэг байсан байх.
Үргэлж уйлж байдаг
Нулимс минь яг бороо байсан байх.
Үргэлж арчиж өгдөг
Гар чинь яг салхи байсан байх.
Үргэлж унаж байдаг
Үс минь урьд өвс байсан байх.
Үргэлж тайрч байдаг
Урьд би намар байсан байх.
Үргэлж буцаад явдаг
Үүрд би намар байна байх
Үргэлж буцаад ирэхэд минь
Үүрд чи намрынх байна ...
Бороо өвөл пальтогоо өмсөөд
Болор дуслууд нь үл харагддаг
Эргэлдэн бүжиж баахан ядраад
Эцэж, жаахан амрахаар буудаг.
Хүний газар бороо уйдаад
Хүслэнт тэнгэртээ удалгүй гардаг.
Хүн хэдий цас шиг
Бороо байснаа санадаггүй ч
Хүлээн догдолж яардаггүй ч
Нэг л өдөр пальтогоо үлдээгээд
Нисэн одож гэртээ харьдаг.
Бороог хүмүүс цас гэсээр
Бороо заримдаа өөртөө эргэлздэг
Бороо үнэндээ цас биш ч
Пальто нь л түүнийг цас болгодгийг
Пальтотой бороо олж хардаггүй...
Бодолдоо төөрөлдсөөр......
Зүгээр л түүнийг санаад би инээмсгэлдэг
Зүйрлэшгүй үзэсгэлэнг бодоод санаа алддаг
Маргааш тааралдана гэж найдахдаа гэгэлзээд
Мандах нарыг хүлээн нойр хулждаг
Зүгээр л түүнийг бодоод би жаргалтай болдог
Зүрх булгилан, сандарч тэвддэг ...
Холын холд, яг хажууд
Хов хоосон, дүв дүүрэн
Гүнээс гүнд, угаас угт
Цэв хүйтэн, аагим халуун
Сүүмийх бүдэг, хурц тод
Нүд, зүрх, чих, сүнс
Дурлал, мэдрэмж
Үүрдийн, төгсгөлийн
Анхны, сүүлчийн
Совин итгэлтэй
Ирээдүйд хөтлөлцөнө
Хөлстэй гарну...
Зүрх цохилох ч цус тараах төдий
Зүгээр л амьгүй мах болчихжээ, цээжинд
Хөөрхөн бүхэн, ухаалаг бодолд чинь дурлаад
Хөтлөгдөн надаас оджээ сүнс минь, чиний зүг
Нэгэнт чамгүйгээр байж чадахгүйгээр
Нэвчин наалджээ дурлал, зүрхэнд минь
Буц...