Нар шингэхийн завсарт дэндүү хурдан уусах Намрын шаргал өдрүүд зүрхэн дундуур өнгөрнө Гуниг ухаарал эгшээх тэр л уйтгарт өдрүүд Гэнэн сэтгэлийн минь гүнд нууцхан ойрхон хоногшино. Хором хормоор сэтгэлээс минь гунигаан уудална Хожимдсон дурсамжуудыг цаг хугацаанд цэгнүүлнэ Чи бидэн хожимдож дуусахгүй юм даа... Чимээгүй энэ орчлонгийн золиос болсоор явна уу, хонгор минь Битүү үгээр шүлэглэхдээ сэтгэл минь залхах шиг Бишдэ... |
Чи надад байхгүй бол Надад өөр юу ч байхгүй | |
| Чамаас бусад бүх юм надад байвч Чимхий төдий зүйл биш юм шиг |
БИ:
Зүглэн ирж байгаа амь амьдралын хажуугаар зүүдлэхээс өөр эрх надад алгаа.
Чиний дуулдаг дуунд чинь
Чиний уярдаг хөгжимд чинь
Чамайг энхрийлэх салхинд
Чамайг надтай учруулаагүй амрагт чинь
ХАЙРТАЙ.Чиний уярдаг хөгжимд чинь
Чамайг энхрийлэх салхинд
Чамайг надтай учруулаагүй амрагт чинь
Зүглэн ирж байгаа амь амьдралын хажуугаар зүүдлэхээс өөр эрх надад алгаа.
Хэн дуртайд нь үнсүүлэх уруул надад байхгүй
Хүссэн бүхэнд нь нээх өвөр надад байхгүй
Чин үнэнчээр дурлах сэтгэл надад бий
Чинийх гэж хэлж чадах бие надад бий
Хүссэн бүхэнд нь нээх өвөр надад байхгүй
Чин үнэнчээр дурлах сэтгэл надад бий
Чинийх гэж хэлж чадах бие надад бий
Өнөө маргаашийг өнгөрөөх хайр надад байхгүй
Өрөөл бусдыг ашиглах сэтгэл надад байхгүй
Үүрд бадамлан асах итгэл надад бий
Үсээ цайтал хүлээх тэвчээр надад бий
Өрөөл бусдыг ашиглах сэтгэл надад байхгүй
Үүрд бадамлан асах итгэл надад бий
Үсээ цайтал хүлээх тэвчээр надад бий
Анх танилцсан өдөрөө би санаж байна
Анд найзууд байна гэж амласанаа би мартаагүй
Үерхэж би чамтай нууцаа хуваалцаж байсан
Үргэлж холбоотой байна гэж бас мөрөөдөж л явсан
Цэл залуу насны гэнэн бодлоо
Цэнгэг гол шиг би урсгаж л байсан
Цэнгэг байсан болохоор чи тольдож
Цэвэр ариун гэдгийг мэдэрсэн гэж бодсон
Цагийн аясаар би чамд итгэж эхэлсэн
Цаашлаад миний сэтгэл чамд татагдаж байсан
Томоогүй гэнэн үйлдэл минь хатуудсан
Төгсгөл нь гэж цэг тавьсанаа хожим би мэдэрсэн
Мэдэрсэн тэр цагаас дурлал чимээгүй ирсэн байжээ
Мэлмэрүүлэн уйлахдаа би алдсанаа ухаарсан
Хожим би алдсанаа за...