
Нар шингэхийн завсарт дэндүү хурдан уусах Намрын шаргал өдрүүд зүрхэн дундуур өнгөрнө Гуниг ухаарал эгшээх тэр л уйтгарт өдрүүд Гэнэн сэтгэлийн минь гүнд нууцхан ойрхон хоногшино. Хором хормоор сэтгэлээс минь гунигаан уудална Хожимдсон дурсамжуудыг цаг хугацаанд цэгнүүлнэ Чи бидэн хожимдож дуусахгүй юм даа... Чимээгүй энэ орчлонгийн золиос болсоор явна уу, хонгор минь Битүү үгээр шүлэглэхдээ сэтгэл минь залхах шиг Бишдэ... |
Чи надад байхгүй бол Надад өөр юу ч байхгүй | |
| Чамаас бусад бүх юм надад байвч Чимхий төдий зүйл биш юм шиг |