Анх танилцсан өдөрөө би санаж байна
Анд найзууд байна гэж амласанаа би мартаагүй
Үерхэж би чамтай нууцаа хуваалцаж байсан
Үргэлж холбоотой байна гэж бас мөрөөдөж л явсан
Цэл залуу насны гэнэн бодлоо
Цэнгэг гол шиг би урсгаж л байсан
Цэнгэг байсан болохоор чи тольдож
Цэвэр ариун гэдгийг мэдэрсэн гэж бодсон
Цагийн аясаар би чамд итгэж эхэлсэн
Цаашлаад миний сэтгэл чамд татагдаж байсан
Томоогүй гэнэн үйлдэл минь хатуудсан
Төгсгөл нь гэж цэг тавьсанаа хожим би мэдэрсэн
Мэдэрсэн тэр цагаас дурлал чимээгүй ирсэн байжээ
Мэлмэрүүлэн уйлахдаа би алдсанаа ухаарсан
Хожим би алдсанаа за...