..Инээгээд ярих хоолой чинь хөөрхөн
Эгдүүтэй хонхойх хацар чинь хазчихмаар
Яриад алхахдаа нисчихсэн байдаг
Янагхан чамдаа дурлан дурласаар л...
...Үнэндээ чи жирийн л нэгэн
Үгүй гэхдээ бусдаас онцгой
Юу гэдгийг мэдэхгүй юм
Юүлж сэтгэл рүү асгараад байна...
...Үнсдэг, би чамайг, чи мэдэхгүй
Үнэндээ одоо ч тэврээд л зогсож байна
Халуунаар ч биш бас хүйтнээр ч биш
Харцаараа би үнсдэг,
Жимс адил уруулын чинь амтыг
Жингүйдэн би хангалттай мэдэрдэг
Жинхнээсээ үнсвэл пуужин болох биз дээ
...Нүдийг чинь би эгцэлж хардаггүй
Нүглээ нуух гэсэндээ биш юм
Нүцгэн сэтгэлээ далдлах гээгүй юм
Нүүр улайгаад ичээд байдаг юм...
...Тэврээд бүжиглэх сайхан байсын
Тэгэхэд чамд дурламаар байсын
Дараа нь би бодоод байсын
Дахин санахгүй гэвч хожимдсон байсын
Гараасаа хөтлөлцөөд
Халтирч явахад сайхан байсын
Гадаа хүйтэн ч гоё байсын
Хацар чинь улайчихаад үзэсгэлэнтэй байсын
Сар тэгэхэд мишээгээд харжийсын
Санаа сэтгэл алсад байсын
Үнсээд авмаар булгилж байсын
Үгээр илэрхийлэгдэмгүй жаргалтай байсын...
2009.1
Эгдүүтэй хонхойх хацар чинь хазчихмаар
Яриад алхахдаа нисчихсэн байдаг
Янагхан чамдаа дурлан дурласаар л...
...Үнэндээ чи жирийн л нэгэн
Үгүй гэхдээ бусдаас онцгой
Юу гэдгийг мэдэхгүй юм
Юүлж сэтгэл рүү асгараад байна...
...Үнсдэг, би чамайг, чи мэдэхгүй
Үнэндээ одоо ч тэврээд л зогсож байна
Халуунаар ч биш бас хүйтнээр ч биш
Харцаараа би үнсдэг,
Жимс адил уруулын чинь амтыг
Жингүйдэн би хангалттай мэдэрдэг
Жинхнээсээ үнсвэл пуужин болох биз дээ
...Нүдийг чинь би эгцэлж хардаггүй
Нүглээ нуух гэсэндээ биш юм
Нүцгэн сэтгэлээ далдлах гээгүй юм
Нүүр улайгаад ичээд байдаг юм...
...Тэврээд бүжиглэх сайхан байсын
Тэгэхэд чамд дурламаар байсын
Дараа нь би бодоод байсын
Дахин санахгүй гэвч хожимдсон байсын
Гараасаа хөтлөлцөөд
Халтирч явахад сайхан байсын
Гадаа хүйтэн ч гоё байсын
Хацар чинь улайчихаад үзэсгэлэнтэй байсын
Сар тэгэхэд мишээгээд харжийсын
Санаа сэтгэл алсад байсын
Үнсээд авмаар булгилж байсын
Үгээр илэрхийлэгдэмгүй жаргалтай байсын...
2009.1