xvv
Дурлал хэмээх цахилгаан станц
Дулаахан энэ илчинд дэлхий ертөнц бүлээсч байгаа
Дурлал гэдэг энергийн эх үүсвэрийг Эйнштейн нээгээгүй
Дуу аялсан Ромео ч бодож олоогүй
Дулааны нэг ч инженер санал болгоогүй
Дурлалд шатаж үзэхдээ би харин нээчих шиг боллоо :D
Дуу шиг уншигдах мэйл бүхнээс илч ялгарахад
Дуулдаг шүлэглэдэг би бол цахилгаан станц
Хүчтэй татагдан соронзон оронд орсон байсан
Хүрэх төдийд цахилгаанд цохиулсан тэгэхэд бас
Салж чадахгүй наалдаж орхисон зүрх
Салгаж хэзээ ч чадахгүй байх тэр чигтээ
Дэндүү хүчтэй цахилгааны эх үүсгэвэр
Дэлхийн номер нэг чи минь миний бас цахилгаан станц

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл: