xvv
Хамтдаа хэвтээд оддыг тоолмоор
Харвасан нэгэнд нь хүслээ шивнэмээр
Гараасаа барилцаад мөсөн дээр гулгамаар
Гайхуулж онгирон чангаар инээмээр
Сайн тэврүүлээд ардаа суулгаад
Салхи татуулан байктай хурдалмаар...
Дэр бүтээх үсийг тань илбэмээр
Дэрлүүлж гараараа тэврэн нойрсуулмаар
Сугадан хөтлөлцөн гудамжаар зугаалмаар
Сууж цэцэрлэгт чамтайгаа үлдмээр
Сэрүүн үдэш янаглан суугаад
Сэтгэлийн үгсээ зүрхнээсээ хэлмээр
Ирээдүйн мөрөөдлөө хамтдаа ярьмаар
Ижилдэн дасаад хун шувууд шиг болмоор...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл: