Сэрүүн зүүдний минь дагина минь
Эвлүүлж хэлэх хэдэн үг байна чамд
Энд зүрхэндээ шивнэе чи сонсохгүй ч гэлээ...
Гуйхгүй ээ би намайг тоогооч гэж
Гудайхгүй ээ би амьдралын өмнө
Сөрж, давж чиний өмнө хэн гэдгээ харуулна
Сөгдөж биш тэвэрч амьдралыг атгана
Удахгүй би чамдаа зүрхээ ил гаргаад харуулна аа
Улайсан дүрэлзэх галд нь зүрх чинь бас уярна
Ган төмөр байсан ч зүрхийг чинь би хайлуулна
Гаргаж ирээд зүрхээрээ хөөрөгдөн би улайсгана
Нар мэт өгсөн илчээр чинь өөрийгөө би цэнэглээд
Нарт энэ хорвоод хүссэн зүйлээ бүтээнэ
Амьдрал болсон хүмүүс...