Бяр чадал ихтэй, эрэмгий чадалтай нэгэн сайхан эр хол баруун урд хязгаараас жин тээж Да Хүрээнд очих үедээ гоо үзэсгэлэн төгс Сүнжидмаа гэгч бүсгүйд дурласан юмсанжээ. Ингээд нутагтаа буцсан ч бүсгүйг мартаж чадахгүй санан мөрөөдсаар буцаж Да Хүрээнд ирээд бүсгүйд хайраа илчлэн эхний бадгуудыг дуулсан юм гэдэг. Түүний хариуд Сүнжидмаа бүсгүй мөн дараагийн бадгуудыг дуулжээ. Залуу Сүнжидмаагаа гэргийгээ болгон авч суугаад нутаг усандаа авч явах гэсэн боловч бүсгүй Да Хүрээнээс явахгүй гэж бас дуулан хариуд нь залуу хайрт гэргийгээ дагуулан нутаг усандаа очиж амьдрахыг...