xvv

Огт бид тааралдаагүй бол яана
Одоо би чиний тухай бодохгүй байсан бол яана
Орог саарал хорвоог гал улаанаар будсан
Оргилох сэтгэлийг минь булгилуулагч хөөрхөн инээдэг бүсгүй минь...

Чи л байгаа болохоор энд би жаргалтай
Чимээгүйхэн инээмсэглэх дүр чинь зүүдэнд ирэхэд нартай
Бодолдоо гандсан сэтгэлд бороо оруулдаг шидтэн минь
Бор зүрхэнд минь шиврэх солонгоор гоёсон нартай бороо чи...


...

xvv

Ялдамхан жиргэх хос болжмор шиг наалдан суугаад
Янзаган нүд, хамар, хацар дээр чинь үнсмээр
Янаг тачаалынхаа үүдийг чиний л өмнө нээгээд
Яг одоо л би уруул дээр чинь үнсмээр байна

Галзуурсан юм шиг дурлалыг яг одоо л амсмаар байна
Гараас чинь атган суугаад хүзүүн дээр чинь үнсмээр байна
Цээжин чанад дүрэлзэх зүрхэн тулгатай галаа
Цэцэг дэлгэрэх цагаар чамдаа л нээж харуулаад
Цэвэрхэн булбарай арьсанд чинь уруул шүргэн суумаар байна...
...