xvv

Царайлаг тэр бүсгүйд

Салж чадахгүй татагдан

Чамайгаа гэсэн сэтгэлээ

Мартсаныг минь уучлаарай

Будмал тэр хүүхэнд

Буцаж чадалгүй дурлан

Бурханы бэлгэлсэн хайраа

Сэвтээснийг минь тэвчээрэй

Өнгөлөг нэгэн бүсгүйд

Үг сөггүй хоргодож

Өөгүй сайхан чамайгаа

Орхисныг минь мартаарай

Багын танил тэрэнд

Балайрч унатлаа татагдаад

Бахдам сайхан чамайгаа

Гомдоосон бол уучлаарай...

xvv

Аюултай террор хүүхэнтэй

Амрагийн холбоо тасаллаа

Авгайгийн суусан лимузэнг

Ака-гаар шүршинэ гэж санасангүй

            Шинэхэн авсан бенцэнд

            С4 тавьчихна гэж бодсонгүй

Дэндүү террор бүсгүйгээс

Дөнгөж саллаа гэтэл

Туфлын хурц өсгийгөөр

Түүнийг минь өшиглөхийг тооцсонгүй

            Түрүүхэн авсан жийпийг

            Т6-аар дэлбэлэхийг төсөөлсөнгүй

Будмал нууц амрагаасаа

Бултчихлаа гэж санатал

Бух улаан бенцийг

Будаа болгочихыг мэдсэнгүй

            Буудал бар караокэг минь

            Бусинуулчихна гэж ухаарсангүй...

xvv

Мөнх цаст Алтайн оргилыг хараагүй ч

Мөрөөдөн төсөөлж биширч явдаг

Мөлхөж унаж хөлд орохдоо

Мөсөн оргилоос үлээгдэж ирсэн

Сэвшээ салхинд түшүүлэн тэнцэж

Сэргэлэн цовоо өсөж торнисон

Цог хийморио дэвжээн хөгжсөн

Цогт хөх чонын удам билээ

Торгон долгионд илбүүлж сэлээгүй ч

Толин мандалыг нь нүдээр үзээгүй ч

Далай ээж нуурандаа залбирдаг

Тайгын үзэсгэлэнт марал бугын үр юм билээ...

xvv

Учрах эсэхээ мэдэхгүй ч

Улам санаж мартахгүй

Уулзах эсэх нь эргэлзээтэй ч

Урьдаас тосон хүлээдэг

Хайр гэдэг тэнэг гэлээ ч хүчтэй юмаа

Харгис бурхны нэгэн тоглоом юмаа

Тэвчиж хүлээж үнэнч баймааж

Тэр л хайр шалгарч тодрон

Тэнгэрийн доор жаргалыг олох буй заа

xvv

...Тухлан суугаад шимэхэд пиво гээч нь амттай

Тун чиг нууцхан ширтэхэд чиний царай үзэсгэлэнтэй

Харах төдийд сэтгэл гийх нь чиний л дүр

Хаашаа ч гарцгүй салан одох нь бидний л амьдрал

Гэрэл цацрах чинийхээ царайг нууцхан харахдаа

Гэгэлзэх сэтгэл дээр пивоны хөөрөл нэмэгдэн оволзоход

Гиюүрч гөлрөн санаа алдсанаа нууж чадаагүй

Гэрэлт гэгдэх орчлонгийн харанхуй нэгэн сүүдэр

Гэмгүйхэн явсан зүрхэн дээр өндөг адил дайрсансан

Гэнэн явахдаа хайртай байсан чи ойлгоогүй

Гэндэхээ больсон хайртай хэвээр ч би хэлэхгүй

Өнгөрснийг засахад сэлбэг материал хүрэхгүй

Өнөөдөр байгааг буцааж цагийг ухрааж чадахгүй

Үүрд баярта...

xvv

Тормогор хархан мэлмийн тань
Тогтуун харцанд ховсдуулаад
Торгон дээлтэй ламаар хувь заяагаа мэргэлүүлж
Тоглож орхисон дөрвөн бэрхэнд ч итгэж явсан
Томоогүй насны бүтэлгүйхэн дурлал чамтай
Тотго өндөр энэхэн амьдралдаа

Тооно түшилцэн жаргахыг хүссэнсэн...

xvv

Хунгийн далавч дэрвэн
Нуурын мандал гялалзана
Хуучин аялгуу эгшиглэн
Уртын дуу шуранхайлна
Цээлхэн яруу хоолойн уян ярууд биширч
Зэгст нуурын хөвөөнөө алжаал тайлан суув
Туяхан яруу бүжиглэх бүсгүйн биеийг биширч
Тухлан суух зуурханд толгой сэргэн цэлмэнэ

xvv

Дэлгэж тавьсан дэвтрийнхээ хуудас нэг бүрээр

Дэвэрч булгилах сэтгэлийнхээ учиг бүрийг нээе

Дээврээс нисэх тагтаанд захиа дайдгийн адилаар

Дэвтрээр би чамдаа зүрхний үгсээ илгээе

Итгэж чадахгүй эргэлзээ бүрийг арилгах гэж

Энэ л дэвтэртээ үнэн үгсээ бичье

Эвлэрч үерхэх хүсэл бүхнээ шивнэж

Ийм л нэг дэвтрийг чиний зүг нисгэе

Хайргүй юм бол намайг битгий өрөвд

Хамаагүй ээ энэ дэвтэрт бас бич

Хагацал дагуулах нулимстай үгс байсан ч

Хайр шингээсэн зүрхний үг бүрээ

Халтар дэвтэрт минь бичиж үлдээгээч

Ханилж хоёул хамт байж чадахгүй байсан ч

Хамтдаа энэ орчлонг хөтлөлцөн туулсан ч

Хожмын нэг өдөр дэлг...

xvv

Дэндүү хөөрхөн инээмсгэлэлийн төлөө

Дэргэд нь байж хөгжөөж баймаар

Урвайж гунисан хоолойг сонсохгүйн тулд

Үргэлж дандаа хамгаалж явмаар

Хайр гэрэлтсэн харцны төлөө

Хамаг бүхнээ түүндээ зориулмаар

Хамгийн хөөрхөн инээмсгэлэлийн төлөө

Хажууд нь байж түшиж явмаар

Уурлаж туних мөч бүхэнд нь

Урдаас нь аргадаад инээмсгэлж баймаар

Урсах нулимсыг харахгүйн тулд

Уг сэтгэлээсээ үнэнч явмаар

Бөмбөрч унах нулимс хэрэв дусвал

Бүлээн хацрыг арчин аргадмаар

Дандаа хөөхөн инээмсгэлэлийн төлөө

Дардан замтай амьдралыг бүтээлцмээр

Энхрий дулаахан харцны төлөө

Энэ амьдралаа бүхлээр нь зориулмаар...

xvv

Ганц амьдрах амьдралд минь

Ганцхан олдсон эрдэнэс юм болохоор

Гарыг нь атгаад тавьмааргүй

Нэгэн насны амьдралд минь

Нэг л учирсан эрдэнэ юм болохоор

Нэхэж тэмцэлгүй орхиж чадахгүй нь

Чамдаа би хайртай болохоор

Чангаас тэврээд тавимааргүй

Өөр хэнд ч өгөхгүйгээр

Үхэн үхтлээ хайрламаар

Бурханаас хайрласан амьдралд минь

Будилах харанхуйд туссан гэрэл болохоор

Бууж өгөхийг хүсэхгүй

Харанхуйд бүдчих амьдралын замыг

Хамран туссан гэрэл болохоор

Хаанахын хэнд ч алдмааргүй

Ханилж дэргэд чинь байж

Хан хорвоог элээмээр

...